"10 саяыг шилжүүлсэн" гэх асуудалд нэр холбогдоод буй “Төмөр замын газар”-ын М.Онон өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ

"10 саяыг шилжүүлсэн" гэх асуудалд нэр холбогдоод буй “Төмөр замын газар”-ын М.Онон өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ

"10 саяыг шилжүүлсэн" гэх асуудалд холбогдсон М.Онон хуулийн байгууллагад хандсан бол З.М гэх иргэн нь хар тамхины хэргээр шалгагдаж байгаа нэгэн байсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл “Монголын төмөр зам”-ын дарга 10 сая төгрөг шилжүүлсэн" гэх агуулга бүхий ёс суртахуунгүй бичлэгт гарсан "10 сая төгрөг шилжүүлсэн" дарга нь “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон байсан гэх таамаг бүхий мэдээлэл гарах болсонтой холбоотойгоор М.Онон нь өнөөдөр тайлбар мэдээлэл өгөхөөр болжээ.

Энэ талаар тэрбээр "Намайг Мөнхтэгшийн Онон гэдэг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын даргын албан үүргийг гүйцэтгэдэг. Цахим орчинд тархаад буй төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой 10 сая төгрөгийн гүйлгээний агуулгатай дүрс бичлэг бүхий үйл явдалд миний бие оролцоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Миний овог нэр, гэрэл зураг, албан тушаалыг тухайн үйл явдалтай холбон нийтэлж, зориудаар гүтгэн доромжилж байгаад харамсаж байна. Тухайн үйл явдал болсон гэх цагт миний бие гэр бүлийн хамт амарч байсан. Үүнийг нотлох камерын бичлэг болон бусад холбогдох баримт байгаа болно. Миний бие 2026 оны арваннэгдүгээр сарын 03-нд 11:30 цагаас Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн үүдэнд өөрийн биеэр мэдээлэл өгөх болно" гэдгээ цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлжээ.




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө