Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн Зүүн тосон гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 14:55 цагт онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, 17:00 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 250 орчим га талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө