Цэргийн төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Цэргийн төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Цэргийн төв эмнэлэг үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойг өнөөдөр ёслон тэмдэглэлээ.

Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалах сайдын зөвлөх дэслэгч генерал Г.Сайханбаяр нарын хүндэт зочид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх энэ үеэр ард иргэдийн эрүүл энхийн төлөө хүчин зүтгэж буй хос тангарагт цэргийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагчид болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв. Мөн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хилийн халдашгүй дархан байдлын баталгаа болон хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, найдвартай үзүүлж ирсэн үе үеийн хамт олонд талархал илэрхийллээ.

Олон арван шилдэг эмч, сувилагч, ажилтан, алдар суутан төрүүлж, ард иргэд, мянга мянган цэрэг дайчдын амь нас, эрүүл мэндийг авран, эрүүлийг хамгаалах болон батлан хамгаалах үйлсэд оруулсан онцгой гавьяаг нь үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнасан бөгөөд энэ шагнал бол цэргийн үе үеийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн байгуулсан зүтгэлийг Монголын төр үнэлсэн хүндэтгэл төдийгүй эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, цэрэг эрс, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ирээдүйн үйл хэрэгт нь хүлээлгэж буй өндөр итгэл, хариуцлага гэдгийг Ерөнхийлөгч тодотгов.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө