Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Маргааш өдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Энэ сарын 27-нд буюу маргааш баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Маргааш буюу энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.