О.Болормаа: Нийслэлд амьдарч буй иргэдийн үснээс илэрсэн хорт бодис хуйхаар дамжиж хүний биеийг хордуулж байна /ВИДЕО/

О.Болормаа: Нийслэлд амьдарч буй иргэдийн үснээс илэрсэн хорт бодис хуйхаар дамжиж хүний биеийг хордуулж байна /ВИДЕО/

Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн үснээс хүнцэл, хар тугалга, никель, титан гэсэн бодисууд илэрсэн талаар бид энэ удаа сурвалжиллаа.

Тодруулбал, МУИС-ийн Химийн тэнхимийн профессор О.Болормаа болон түүний баг хамт олон нийслэл хотод амьдарч буй 400 гаруй иргэний үсэнд судалгаа шинжилгээ хийхэд хар тугалга, хүнцэл, никель, титан гэсэн бодисууд илэрчээ. Эдгээр бодисууд нь тоосжилт болон агаарын бохирдлоос үүдэлтэй байна. Хамгийн ноцтой нь эдгээр бодисууд хүний үсэнд шингэж хуйхаар дамжин бие эрүүл мэндэд нөлөөлдөг аж. Иймд бид энэ талаар МУИС-ийн Химийн тэнхимийн профессор Орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч О.Болормаатай дээрх асуудлаар ярилцсан юм.

ВИДЕО: 

Түүний хувьд 1993 онд ОХУ-д оюутан байхдаа хүний үсний судалгааг хийж эхэлжээ. Үсээр дамжуулж эрүүл мэнд, гоо сайхан, орчны бохирдол, хэргийн газар үзлэг гэх чиглэлүүдээр үсийг нарийвчлан судалж эхэлжээ. Харин одоо ажиллаж буй МУИС-ийн химийн лабораторид судлаач, эмч нарын хамт 2000-аад оны эхэн үеэс эхлэн даралт ихэсдэг хүмүүсийн үсэнд судалгаа хийх ажлыг эхлүүлсэн байна.

Улмаар үсэнд байгаа элементүүдийг нарийвчлан судалж энэ чиглэлийн үс судлах эрхийг албан ёсоор баталгаажуулсан аж. Мөн тус лаборатори нь үсний өвчтэй хүмүүс болон элэг, цөсний өвчлөл болон аутизмтай хүүхдүүдийг үсээр дамжуулан судлахаар ажиллаж буй юм.

Ингэхдээ олон жилийн судалгаанд мэргэжлийн эмч болон үе үеийн оюутнуудыг нэгтгэсэн баг хамт олон ажиллажээ. Профессор О.Болормаа болон түүний баг хамт олон саяхан Moncream ХХК-тай хамтран Халгай брэндийг үс ургалтад хэрэглэж болох эсэх судалгааг явуулжээ. Энэ үеэр нэг таамаглаагүй ноцтой үр дүр илэрсэн байна.

Тодруулбал, судалгааг хийх явцад Улаанбаатар хотод амьдардаг хүмүүсийн үснээс тоос тоосонцор, машины утаа, муу бүтээгдэхүүн, чанаргүй хүнснээс үүдэлтэй никель, титан, хар тугалга, хүнцэл болон нэмэлт 10 гаруй дагалдах элементүүд гарчээ. Улмаар бусад багш нарын хамт орчны бохирдолд судалгаа хийж хортой элементүүдийг илрүүлээд буй юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Үснээс хортой элемент илрүүлсэн байна шүү дээ. Эдгээр нь юунаас үүсэв?

-Энэ судалгаанд хотод амьдардаг хүмүүс хамрагдсан. Тэдний үснээс никель, титан гэсэн нэмэлт болон дагалдах элементүүд их гарч байна. Эдгээр дагалдах элементүүд нь юунаас үүсэж буйг үзэхэд никель тоос тоосонцроос үүсэж биед хуримтлагддаг. Титан автомашины утаанаас үүсдэг. Мөн бусад дагалдах үсний лак ч гэдэг юм уу. Будаг ахуйн хэрэгцээний бохирдлоос үүсэж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хүрээлэн буй орчны агаарын бохирдол нь хүний биед нөлөөлж байна гэсэн үг.

-Үсний шинжилгээгээр хүний биед хуримтлагдаж байгаа бодисууд илэрч байна гэсэг үг үү?

-Тиймээ. Бид мөн сүүлийн үед эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх тал дээр их анхаарал тавьж ажиллаж байгаа. Ингэснээр хүний үсээр дамжуулан бохирдол болон эрүүл мэндийн байдлыг мэдээлж болно гэдгийг харуулж байгаа юм. Яагаад гэвэл цус маш богино хугацааны мэдээллийг агуулдаг. Харин үс бол энэ өвлийн турш эсвэл улирлын туршид юу болсон бэ гэдгийг мэдээлж байгаагаараа онцлог.

-Үсэнд шинжилгээ хийж илрүүлсэн бодисууд хүний биед хэрхэн нөлөөлөх вэ?

-Сүүлийн үед нийслэлд амьдарч буй хүмүүсийн үснээс илэрсэн хортой элементүүд буюу ялангуяа хүнцэл, хар тугалга, никель, титан. Эдгээр нь бүгд хүнийг өвчлөлд хүргэж байна. Тухайлбал, орт хавдар дааврын өөрчлөлтөд орох энэ бүх эх үүсвэрийг үүсгэж байгаа учир энэ асуудалд бид анхаарлаа хандуулах цаг болжээ.

-Үсэнд гадна орчноос шингэж буй хорт бодис үсээ угаахад арилах уу?

-Энэ нь зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр эсвэл угаагаад арилгах зүйл биш үүнийг маш олон төрлийн олон салбарын эмч мэргэжилтнүүд, хор судлалын мэргэжилтнүүд энэ дээр анхаарал ажиллаж оновчтой хэлэх байх. Бид зөвхөн анализ хийгээд өгч байна шүү гэдгийг хэлмээр байна.

-Ажиллаж буй лабораторийн хувьд хувь хүмүүс хандаж үсэндээ шинжилгээ хийлгэж болдог уу. Мөн төсөв санхүүгийн хувьд судалгаанд хүрэлцэж байгаа юу?

-Ер нь манай лабораторид хувь хүмүүс их ханддаг болсон. Мөн сүүлийн үед гадаадаас хүмүүс үсээ явуулж шинжилгээ хийлгэх нь их болж байна. Дэлхий дээр үс шинжилдэг яг ийм таван лаборатори бий. Хүмүүс яагаад манайд хандаж байна вэ гэвэл үсээр дамжуулаад өөрийн үс уналт, бууралтын шалтгааныг олох гэж их ирдэг болсон байна. Эдгээр шинжилгээг бид төлбөртэй хийдэг.

Мөн олон тооны шинжилгээ янз бүрийн байгууллагаас хийгдэж байна. МУИС-ийн лаборатори болон тоног төхөөрөмж, МУИС-ийн дотоод нөөц боломжоор энийг хийж байгаа. Мэдээж маш олон тоогоор улсын хэмжээнд хийж эхэлбэл энэ дээр санхүүжүүлэлт хэрэгтэй болно.

-Үсэнд шингэсэн элементийг яаж гадагшлуулах вэ. Зөвлөгөө өгөөч?

-Хамгийн түрүүнд үсээ угаахдаа мэдээж органик, силикон агуулаагүй шампунь хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл манай охид бүсгүйчүүд ер нь их гялалзсан үстэй байх дуртай. Тэр гялалзсан үс нь зөвхөн өнгөн хэсгийн бохирдлыг арилгаж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн. Анегин, Телагин гээд үсний үечлэлд нь орж гүн цэвэрлэж чаддаггүй гэсэн үг. Маш энгийн үгээр хэлбэл гүн цэвэрлэгээ хийлгэх хэрэгтэй хуйхаа гүн цэвэрлээрэй. Сард нэг удаа үсний клиник арчилгаанд орооч гэдэг зөвлөгөө өгнө дөө. Ер нь бол өдөр болгон үсээ арчлах хэрэгтэй. Өвөл малгай өмсөх зэргээр маск зүүгээд яв гэдэгтэй адил үсээ хамгаалах хэрэгтэй. Тийм л зөвлөгөө өгнө дөө.

-Тэгэхээр үсээ цэвэрлэхгүй бол нүүр болон биеэ мянга арчлаад нэмэргүй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Үсийг маш сайн арчлах л хэрэгтэй Аль хэдийн хуйхаар чинь дамжаад бие чинь хордоод байна. "Үсийг гялалзсанаар нь эрүүл, сайхан байна гэж үзэггүй юм аа. Залуучуудаа" гэж хэлмээр байна. Бохирдлоо арилгаад байх юм бол хуйх руу гүн орж шингэх нь багсана.

-Бидэнтэй ярилцаж, эрүүл ахуйн хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.