“Бооцоот морин уралдаан”, “Казино”-ийн хууль маргааш эхлэх УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ

“Бооцоот морин уралдаан”, “Казино”-ийн хууль маргааш эхлэх УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ

УИХ-ын хаврын чуулганыг маргааш /2023.03.15/ нээнэ. Хаврын чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсний дунд "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийн төсөл, мөн "Бооцоот морин уралдааны тухай" хуулийн төсөл, "Казиногийн тухай" хууль багтаад буй. 

Эдгээр хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамнаас хамтран боловсруулж байгаа юм. УИХ-ын чуулган эхлэх сургаар ажлын хэсгийнхэн энд, тэнд ихээхэн идэвхтэй хуралдаж байгаа аж. 

-МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ХАРИУЦСАН ЗӨВЛӨЛИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛУУЛНА-

Олны анхаарлыг татаад буй тус хуулиудын онцлох заалтыг танилцуулахад, 

18 дугаар зүйл. Казиногийн үйл ажиллагаа эрхлэх

  • 18.2-д Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой хоёр хүртэлх бүс нутагт олгоно. Казиногийн аялал жуучлалын бүс нутгийг Засгийн газар тогтооно.
  • 18.3-д Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгоно.
  • 18.5-д Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах зүйлийг хориглоно:
  • 18.5.1 Монгол Улсын иргэнд үйлчлэх
  • 18.5.2 21 нас хүрээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд үйлчлэх
  • 18.5.3 Зөвшөөрөл казиногийн байгууламжаас гадна үйл ажиллагаа явуулах
  • 19.1 Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь (нэг зуун мянган)америк долларын хураамж төлнө.
  • 19.2 Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь долоо хоног бүр орлогын 25 хувьтай тэмцэх татварыг улсын төсөвт төлнө.

-Б.ЖАВХЛАН, С.АМАРСАЙХАН, Н.УЧРАЛ, Б.БАТ-ЭРДЭНЭ НАРЫН САНАЛ БОЛГОСНООР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮДИЙГ СОНГОНО-

18 дугаар зүйл. Мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл

  • 18.1. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах ажлыг улсын хэмжээнд мөрийтэй тоглоомын асуудал хариуцсан зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ зохион байгуулна.
  • 18.2. Зөвлөл нь энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг нь хангуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
  • 18.3. Зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүнийг санхүүгийн, шударга өрсөлдөөн, аялал жуулчлалын болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тус тус санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилно.
  • 18.4. Зөвлөлийн даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилно.
  • 18.5. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.
  • 18.6. Зөвлөлийн дарга, гишүүдийг үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий орон тооны ажлын албатай байна. Зөвлөлийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг Засгийн газар батална.
  • 18.7. Зөвлөлийн ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/-ны бүтцэд улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана. Зөвлөлийн дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.
  • 18.8. Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч тус тус олгоно.
  • 18.9. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хурлын шийдвэр нь тогтоол, зөвлөмж хэлбэртэй байна. Шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.
  • 18.10. Зөвлөлийн дарга, гишүүнд урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг Засгийн газар тогтооно.
  • 18.11. Зөвлөл улсын хэмжээнд мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, түүний сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын төлөв байдлын талаар нэгдсэн тайланг Засгийн газарт жил бүр танилцуулна.
  • 18.12. Зөвлөл нь тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хуулийн төслийг бүрэн эхээр ЭНД дарж унших. 




Өнөөдөр бар өдөр

21 цагийн өмнө