Шуурганд уруудаж улсын хилд тулсан 843 тооны үхрийг хил давах эрсдэлээс урьдчилан сэргийлжээ

Шуурганд уруудаж улсын хилд тулсан 843 тооны үхрийг хил давах эрсдэлээс урьдчилан сэргийлжээ

Иргэдэд учирч болох 1,02 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ.

Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсгээр 2023 оны гуравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд цаг агаар хүндэрч Чулуун хороот сумын хил орчмын нутаг дэвсгэрийн иргэдийн шуурганд уруудсан 843 тооны үхэр улсын хилд тулсан зөрчлийг хилчид илрүүлж, иргэдэд учирч болох 1,02 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, Монгол Улсын Хилийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг танилцуулж, дахин дээрх хэлбэрийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан хүлээлгэн өгсөн байна.