Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 341 км, сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т орших Хачим хэмээх газарт гуравдугаар сарын 15-ны 12:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 12:25 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэсэн хариу өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.