Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурна гэдгийг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурна гэдгийг анхаарууллаа

Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн нутгаар өнөөдөр цас орж, салхины хурд 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Мөн маргааш /2023.03.21/ ихэнх нутгаар, нөгөөдөр /2023.03.22/ зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Иймд жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, харилцаа холбооны хэрэгсэл, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна. 




Өнөөдөр бич өдөр

6 минутын өмнө