Борнуур суманд үхрийн ферм шатаж байсныг унтраажээ

Борнуур суманд үхрийн ферм шатаж байсныг унтраажээ

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн задгайд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс баруун урд зүгт 3 км/-т гуравдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагийн орчим үхрийн ферм шатсан тухай мэдээллийг тус өдрийн 16:05 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Өгөөмөр сумын Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан алба хаагчид иргэн А-ийн эзэмшлийн 12х8 метрийн хэмжээтэй үхрийн ферм шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан талаар Онцгой байдлыг Ерөнхий газраас мэдээллээ.