СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

Маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөө шөнө Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орно.

Өнөө шөнө /2023.03.20/ Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсэг, Архангай, Булган, Дархан, Сэлэнгийн нутгаар, маргааш өдөр Өвөрхангай, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсэг, Төв, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.