СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа хотлуулах гэж гараад сураггүй алга болсон 27 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа хотлуулах гэж гараад сураггүй алга болсон 27 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур баг, “Шийрийн баруун-Өвдөг” гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 125 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Малчин Б, гуравдугаар сарын 20-ны өдрийн 21:00 цагийн орчим малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 21-ний өдрийн 00:08 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн Б/27 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01:45 цагт гэрээс нь баруунд зүгт 7 км-т “Шийрийн баруун Дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн  өгсөн.