Б.Жагарын "Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам" үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаажээ

Б.Жагарын "Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам" үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаажээ

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаасан байна. 

Тодруулбал, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ын дарга гэх Б.Жагараас “намын 1 гишүүн нас барсан учир гишүүдийн бүртгэлээс хасаж, өөр иргэнийг бүртгүүлэх, намын гишүүдийн мэдээлэлд цөөн хүний алдаатай мэдээлэл буруу бичигдсэн байгаа тул шивэлт, техникийн алдааг засах боломж өгч, эвлэлдэн нэгдэх боломж олгохыг хүссэн” хүсэлтийг Улсын дээд шүүхэд 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр, мөн дээрх зөрчлийг арилгахаар тус намын материалаа татаж авах тухай хүсэлтийг 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр тус тус ирүүлжээ. Дээрх хүсэлтийн дагуу Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаасан байна.