Орон нутгийн зам цас ихтэй, халтиргаа гулгаатай байна

Орон нутгийн зам цас ихтэй, халтиргаа гулгаатай байна

Өнгөрсөн өдрүүдэд Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурсан байна. Үүний улмаас орон нутгийн замууд цас ихтэй, халтиргаатай байгааг албаныхан сануулж байна.

Жишээлбэл, өнгөсөн шөнө Элсэн тасархай – Архангай чиглэлийн авто замын дагуу цасан шуургатай байсан бол Булган аймгийн Баяннуур – Дашинчилэн – Гурванбулаг чиглэлийн хатуу хучилттай зам дагуу хур тунадас орж цасан шуурга шуурсны улмаас замын гадаргууд халтиргаа, гулгаа үүсч болзошгүй байна.

Мөн Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, шатах тослох материалын нөөцтэй гарах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Авто үндэсний төвөөс мэдээлжээ.