ВИДЕО: Гэрийн тэжээвэр амьтны хууль зөрчиж хүнд хохирол учруулсан, бичил чип суулгаагүй амьтадын хариуцагчийг торгоно

ВИДЕО: Гэрийн тэжээвэр амьтны хууль зөрчиж хүнд хохирол учруулсан, бичил чип суулгаагүй амьтадын хариуцагчийг торгоно

Байгаль орчин, хүнс, хөдөө аж, ахуйн байнгын хорооны Лхагва гарагийн /2023.04.05/хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хууль санаачлагчид хариулт өгч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир “Энэ хуулийг оруулж ирж байгаа залуучууддаа баярлалаа. Сүүлийн үед гэрт амьтан тэжээх тохиолдол их болсон. Энэ цаг үед амьтантай зүй бус харьцах, амьтан тамлах зэргийг зохицуулах нь зөв. Харин энэ хуульд зөрчил гаргасан иргэдийн зөрчлийг Зөрчлийн хуультай хэрхэн уялдуулж байгаа вэ. Жишээлбэл, нохой хошуучгүй явж байгаад хүн урвал зөрчлийн тухай хуулиар зохицуулах юм уу. Зөв зохисгүй хөнөөсөн бол ямар хуулийн арга хэмжээ авах юм. Мөн гэрийн тэжээвэр амьтнаа устгалд оруулах процесс нь яаж явагдах вэ. Зөрчил гаргасан амьтны эздийг бас Зөрчлийн хуультай яаж  уяж өгч байгаа вэ” гэв.

Өмгөөлөгч Н.Баясгалан “Гэрийн тэжээвэр амьтны хуулийн төслөөр асран хамгаалагч буюу түр харагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол холбогдох зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхээр заасан. Улмаар зөрчлийн хуульд эл асуудалтай холбогдох эрхзүйн зохицуулалтыг оруулж ирсэн. Жишээлбэл, Гэрийн тэжээвэр амьтан нохой, мууранд бичил чип суулгаж, бүргүүлэх, мэс ажилбар хийлгүүлэхээс бусад үед үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэх мэт хуулийн төсөл нь ардаасаа эрхзүйн зохицуулалтаа дагуулаад явж байгаа” гэлээ. 

Азтай савар ТББ-ын гишүүн н.Оюун-Эрдэнэ “Устгал гэдэг нь эзэнгүй амьтан байгаатай холбоотой. Харин хуулийн төсөл нь урт хугацаандаа эзэнгүй амьтангүй болох зорилготой. Бусад улсын туршлагаас харахад устгах гэхээс илүү асуудлыг шийдэх буюу үржил хаалгах, хяналт тавих гэх мэтчилэн арга хэмжээ авч зайлшгүй тохиолдолд тарчлаахгүй аргаар устгахыг зөвлөдөг. Харин манай улсын хувьд хууль үр дүнд хүрэх хүртэл эзэнгүй 200,300 мянгаараа гудамжинд байгаа амьтдыг устгахаас өөр арга байхгүй. Тэгэхээр дагалдах хуулийн төсөлдөө таван жилийн хугацаанд буудах арга хэмжээг хүлээн зөвшөөрнө. Үүнээс цааш устгах амьтангүй болохын төлөө зорих нь чухал” гэсэн юм.

ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө