Финланд улс Умард Атлантын гэрээний байгууллагад элсэж Оростой залгаа НАТО-гийн хилийн шугам 1340 км-ээр нэмэгдлээ

Финланд улс Умард Атлантын гэрээний байгууллагад элсэж Оростой залгаа НАТО-гийн хилийн шугам 1340 км-ээр нэмэгдлээ

Финланд улс НАТО-ын цэргийн эвслийн 31 дэх гишүүн нь боллоо. Тодруулбал, өчигдөр  /2023.04.04/ Брюссель дахь эвслийн төв байранд болсон ёслолын үеэр Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто эвсэлд нэгдэх үйл явц дууссаныг батлах албан ёсны баримт бичгүүдийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд гардуулан өгсөн байна. 

Ёслолын үеэр Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгдэхдээ “Швед улс гишүүнээр элсээгүй байгаа үед Финландын гишүүнчлэл бүрэн төгс бус гэсэн үг, Шведийг ойрын үед элсүүлэх үйл явцыг тасралтгүй үргэлжлүүлэх нь чухал” гэжээ.

Учир нь Швед, Финланд улсууд өнгөрсөн оны 5 дугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ гаргаснаас хойш 11 сарын дараа Финландын гишүүнчлэлийн асуудал ийнхүү шийдэгдсэн юм. 

Финланд улс НАТО-ын гишүүн орон болсноор Оростой залгаа НАТО-гийн хилийн шугам 1340км-ээр нэмэгдээд байна. Сонирхуулахад, ОХУ нь Украинд явуулсан цэргийн ажиллагаагаа НАТО-той 321км газраар хиллэхгүй хэмээн тайлбарлаж байсан ч, тус дайнаас болж Финланд улс ийнхүү НАТО-ын гишүүн орон болсон юм.