Агунг галт уулын орой дээр өмдөө тайлсан Оросын блогчинг Индонезиос албадан гаргажээ

Агунг галт уулын орой дээр өмдөө тайлсан Оросын блогчинг Индонезиос албадан гаргажээ

Нутгийн иргэдийн ариун гэж үздэг Агунг галт уулын орой дээр өмдөө тайлж зургаа авахуулсан Оросын блогчин Ю.Чиликиныг Балигаас албадан гаргажээ. 

Тэрээр Дубайгаар дамжин Москвад очсон бөгөөд түүнийг зургаан сар Индонез руу нэвтрэхийг хориглосон байна. Оросын блогчин Ю.Чиликин энэ талаар ярихдаа, "Би нутгийн иргэдийн ариун галт уулыг бузарласан үйлдлийнхээ төлөө уучлалт гуйхыг хүсч байна. Миний үйлдлийг зөвтгөх аргагүй. Энэ явдалд хүргэсэн цорын ганц зүйл бол миний хувийн мэдлэггүй, орон нутгийн шашны онцлогийг үл тоомсорлосон явдал юм” гэжээ.