БНСУ-д барилга дээр ажиллаж байсан монгол залуу өндрөөс унаж хүнд бэртэл авчээ

БНСУ-д барилга дээр ажиллаж байсан монгол залуу өндрөөс унаж хүнд бэртэл авчээ

БНСУ-д барилгын талбайд ажиллаж байсан монгол залуу таван метр өндрөөс унаж хүнд бэртэл авчээ. 

Тодруулбал, БНСУ-ын KBC телевиз мэдээлснээр өнөөдөр /2023.04.05/ 03:50 цагийн орчим Жонланамду мужийн Мүан хотод бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилгын ажлын талбайд ажиллаж байсан монгол ажилчин, 35 настай, эрэгтэй А таван метрийн өндрөөс унаж хүнд бэртэл авсан байна. Улмаар гүний усны шалан дээр ухаангүй хэвтэж байсан А-г анх олсон тус газрын монгол ажилтан түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хүргэгджээ. Урьдчилсан үзлэгээр А-гийн хоёр бугуйн яс хугарсан бөгөөд азаар амь насанд нь аюулгүй гэжээ.