Тайваний ерөнхийлөгчийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзах үеэр Бээжинг дэмжигчид "Тайвань бол Хятадын нэг хэсэг" гэсэн бичигтэй онгоц нисгэжээ

Тайваний ерөнхийлөгчийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзах үеэр Бээжинг дэмжигчид "Тайвань бол Хятадын нэг хэсэг" гэсэн бичигтэй онгоц нисгэжээ

Тайваний Ерөнхийлөгч Цай Инь Вэнийг АНУ-ын Калифорни мужид тус улсын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Кевин Мккартитай өнөөдөр уулзсан байна. Энэ үеэр Хятадын дэмжигчид "Нэг Хятад! Тайвань бол Хятадын нэг хэсэг!" гэсэн бичигтэй тугийг нисэх онгоцонд чирж нислэг үйлдсэн байна. 

Цай Инь Вэн Тайванийн ардчилал урьд өмнө байгаагүй сорилтуудтай тулгарч байна" гэж хэлээд "АНУ-ыг бидний хажууд нь байгаад талархаж байна" гэжээ. Харин Хятадын Гадаад хэргийн яам уг уулзалтыг буруушааж, “Цайгийн айлчлал санамсаргүй тохиолдол биш. АНУ-ын Хятад руу дайсагнах байдал улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан бие биенээсээ илүү гарахын тулд Тайванийг дэмжиж буйгаа улам нээлттэй харуулж байна” гэж эсэргүүцэл илэрхийлжээ. 

Эх сурвалж: BBC

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Мккарти Тайванийн Ерөнхийлөгч Цай Инь-Вэнтэй Калифорнид уулзлаа