Монгол Улс "WeChat Pay" системийг нэвтрүүлсэн 65 дахь орон болж, төгрөг 25 дахь гадаад валютаар бүртгэгджээ

Монгол Улс "WeChat Pay" системийг нэвтрүүлсэн 65 дахь орон болж, төгрөг 25 дахь гадаад валютаар бүртгэгджээ

Хятадын технологийн аварга Tencent компанийн хэрэгжүүлдэг WeChat Pay гар утасны төлбөрийн үйлчилгээг Монголд ашиглах боломжтой боллоо гэж Монголын төрийн өмчит санхүүгийн Sendly компани мэдээллээ. 

Тус мэдэгдэлд, Манай компани Tencent компанийн WeChat Pay-ийн Монгол дахь албан ёсны түнш болсон. Одоогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Улаанбаатар хотын зочид буудал, зоогийн газар, хүнсний дэлгүүр зэрэг үйлчилгээ эрхлэгчид WeChat Pay төлбөр тооцоог хүлээн авах боломжтой. 

Ингэснээр Монгол Улс WeChat Pay системийг нэвтрүүлсэн 65 дах орноор, харин Монгол төгрөг 25 дах гадаад валютаар бүртгэгдлээ.

Түүнчлэн Монгол Улс 2023-2025 оныг «Монголд аялах жил» болгон зарлаж, нэг саяас доошгүй гадаадын жуулчдыг хүлээн авч, аялал жуулчлалаас нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавин ажиллаж буй. Иймд Хятад Улсын аялал жуулчлалын албаныхан Монгол Улс ойрын хэдэн жилд Хятадаас маш олон жуулчин хүлээн авна гэж үзэж байна гэж Xinhua  агентлаг мэдээлэв.