ОХУ-аас Монгол Улсад зорчигсдын тоо 2022 оны байдлаар 7600 хувь өсжээ

ОХУ-аас Монгол Улсад зорчигсдын тоо 2022 оны байдлаар 7600 хувь өсжээ

Монгол Улс руу ОХУ-аас 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. Орос Украины дайнтай холбогдуулан Монгол руу дүрвэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн билээ. 3

Тэгвэл 2022 оны сүүлийн долоо хоногт Росстат статистик мэдээллээс харахад Монгол Улс оросуудын гадаад аяллын тоог тэргүүлсэн байна. Тухайн онд Оросоос 138 мянга 300 иргэн манай орныг зорьжээ. Харин 2021 онд зорчсон иргэдийн тоо 1.8 мянга байсан бөгөөд ингэснээр аялагчдын тоо 7580 хувиар өссөн юм. Оросоос манай улсыг зорих иргэдийн тоо дайны эхний саруудаас эхэлсэн байна. Үүнд:

  1. Эхний улиралд 1.4 мянга
  2. Хоёрдугаар улиралд 28.7 мянга
  3. Гуравдугаар улиралд /цэрэг татлага эхэлсэн улирал/ 43 мянгад хүрсэн
  4. Дөрөвдүгээр улиралд 22 мянга 800 хүртэл буурчээ

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES