Францын Ерөнхийлөгч Э.Макрон, "Украины дайныг зогсоохын тулд В.Путинд нөлөөлөх"-ийг Хятадад уриалжээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон, "Украины дайныг зогсоохын тулд В.Путинд нөлөөлөх"-ийг Хятадад уриалжээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр /2023.04.07/ БНХАУ-д айлчилсан. Тэрээр энэ үеэрээ Орос, Украины дайныг зогсоохын тулд Кремльд нөлөөлөхийг БНХАУ-д уриалсан байна.

Тэрээр Хятадын дарга Ши Жиньпинд хандан, “ОХУ-д нөлөөлж, талуудыг хэлэлцээний ширээний ард дахин суулгана гэдэгт танд найдаж болно гэдгийг би мэднэ” гэжээ. Үүний хариуд Ши Жиньпин, “талууд энхийн хэлэлцээг аль болох хурдан хийж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд Хятад, Франц хоёр улсад дэлхийн энх тайвныг хамгаалах чадвар, хариуцлагын аль аль нь бий” гэжээ. 

Эх сурвалж: BBC