Грэммигийн шагналт Травис Тритт пүрэв гарагт Анхейзер-Бушийг бойкотлож байгаагаа мэдэгджээ

Грэммигийн шагналт Травис Тритт пүрэв гарагт Анхейзер-Бушийг бойкотлож байгаагаа мэдэгджээ

Энэ нь "Bud Light" шар айргийн шинэ сурталчилгааны кампанит ажилд транс идэвхтэн, ТикТок од Дилан Мулванигийн оролцсонтой  холбоотой юм.

Бусад уран бүтээлчид ч мөн адил зүйлийг хийж байгаа. Гэвч олон нийтэд цуцлагдахаас айж хэлэхгүй байж магадгүй юм. Надад тийм айдас байдаггүй, үүний үр дүнд өөрт нь чиглэсэн сөрөг хариу үйлдэл гарахаас эмээдэггүй гэжээ.
Budweiser, Stella Artois, Rolling Rock болон бусад олон төрлийн Anheuser-Busch брэндүүдийг харуулсан графикийг Twitter дээр нэгэн хүн тус брэндийн бусад бүх бүтээгдэхүүний талаар асуусны дараа мөн хуваалцжээ.
Тэрбээр мөн Jack Daniels drag queen-ийн сурталчилгааны кампанит ажлыг уриалав.
Тритт 1990-ээд онд " Анхейзер-Буш Америкийн эзэмшил" байхад Анхейзер-Буш түүнийг аялан тоглолтын үеэр ивээн тэтгэж байсан гэж тодотгов. Тэр цагаас хойш тэр брэндийг европчууд эзэгнэж эхэлсэн гэж ярьдаг.
Bud Light-ийн туйлширсан сурталчилгааны эсрэг Тритт хэд хэдэн “Bud Light” бүтээгдэхүүн дээр винтов ашиглаж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээгээр хуваалцжээ.