ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны байранд гарсан галын шалтгаан "шатсан ус буцалгагч" байсныг тогтоожээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны байранд гарсан галын шалтгаан "шатсан ус буцалгагч" байсныг тогтоожээ

Москва хотын төвд байрлах ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны байранд ус буцалгагч шатаж, гал гарсан талаар тус улсын онцгой байдлын албаны мэдэгдлээс эш татан ТАСС агентлаг мэдээлэв.

Энэ талаар ОХУ-ын Онцгой байдлын яамны Москвагийн ерөнхий газрын хэвлэлийн албаны өгсөн мэдэгдэлд, "Гал сөнөөгчид БХЯ-ны таван метр квадрат талбайд гал гарч байгааг илрүүлсэн. Хүний амь эрсдээгүй. Хохирол бага гарсан. Харин БХЯ-ны байранд гарсан галын шалтгаан нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл буюу ус буцалгагч шатсанаас болсон" гэжээ.

Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 5-ны орой /2023.04.05/ Москва хотын Знаменка гудамжинд БХЯ-ны нутаг дэвсгэрт байрлах нэгэн барилгын гуравдугаар давхарт гал гарч 60 хавтгай дөрвөлжин метр талбай ил шатаж байсныг унтраасан байна. Улмаар БХЯ-ны барилгад гарсан галын шалтгаан нь өмнө нь цахилгааны сүлжээний аваарын горимоос болсон гэж мэдээлж байсан юм. Үүний дараа БХЯ-ны ажилтнууд, Онцгой байдлын яамны багийнхантай хамтран утааны голомтыг шуурхай илрүүлж ус буцалгагч шатсан гэх дүгнэлтэд хүрчээ.