НАТО-д элссэн Финланд улс "зайнаас дайсны пуужин, нисэх онгоцыг устгах зориулалттай" системийг худалдаж авна

НАТО-д элссэн Финланд улс "зайнаас дайсны пуужин, нисэх онгоцыг устгах зориулалттай" системийг худалдаж авна

Финланд улс НАТО-д элсэж, НАТО-ын цэргийн эвслийн 31 дэх гишүүн нь болсон талаар бид өмнө нь тус улсын төрийн хэвлэлийн мэдэгдлээс эш татан хүргэсэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Финланд улс Израилын хамгийн орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах системийг худалдаж авахаар болсныг Лхагва гарагт Финландын батлан хамгаалах яам мэдээлэв. Уг систем /David’s Sling/ нь 40-300 км зайнаас дайсны пуужин, нисэх онгоцыг амдаж устгах зориулалттай аж. $345 саяын үнэ бүхий уг системийг АНУ-ын Израилын зэвсэг үйлдвэрлэлийн Raytheon компанитай хамтран бүтээж Rafael Advanced Defence Systems компани нийлүүлэхээр болсон байна. Мөн уг зэвсгийг худалдан авахад АНУ-ын засаг захиргааны зөвшөөрөл хэрэгтэй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.