Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.04.09/ 10:36 минутанд “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсаны төлөө намайг зодлоо гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У ливтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавьхад 3-4 охидууд бүлэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, зугтсаныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилон холбогдогч нарыг эрэн сурвалжилж эхэлжээ. Тус хэрэг явдлын холбогдогч охидуудын сууж явсан автомашин болон гэрийн хаягийг тогтоосон тул удахгүй тэднийг илрүүлнэ гэж эх сурвалж мэдээллээ.
ВИДЕО: