Херсон, Харьков мужуудаас хууль бусаар авч явсан 31 хүүхдийг Украин руу Оросын эрх баригчид буцаажээ

Херсон, Харьков мужуудаас хууль бусаар авч явсан 31 хүүхдийг Украин руу Оросын эрх баригчид буцаажээ

Оросын эрх баригчид Украинаас эзэлсэн Херсон, Харьков мужуудаас хууль бусаар авч явсан 31 хүүхдийг Украинд өчигдөр /2023.04.08/ буцаажээ. Энэ талаар "Украиныг аврах" байгууллагын тэргүүн М.Кулебагийн хэлснээр, "анх 33 хүүхэд Украин руу буцна гэж төлөвлөж байсан ч хоёр хүүхдийг авч явах ёстой байсан өндөр настай эмэгтэй номлолын үеэр нас барсан" гэжээ. 

Учир нь саяхан Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсйн Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргасан билээ. Мөн Украинд эхлүүлсэн Оросын дайны улмаас 467 хүүхэд нас барж, 944 хүүхэд шархадсан бол 19544 хүүхдийг Орос улс ржж албадан гарснаас 328 нь Украинд буцаж ирсэн байна.

Эх сурвалж: BBC