Хятадын иргэн БНСУ-д мах хулгайлж байгаад баригджээ

Хятадын иргэн БНСУ-д мах хулгайлж байгаад баригджээ

БНСУ-ын Чежү аралд үхрийн мах хулгайлж, шарсан Хятад хууль бус цагаачийг цагдаа нар баривчилжээ.

Тодруулбал, Чежү Дунбүгийн цагдаагийн газар дөрөвдүгээр сарын 7-ны өдөр 47 настай Хятад эрийг шөнийн цагаар барилга руу нэвтэрч, хулгай хийсэн хэргээр шалгаж, баривчилж байгаагаа мэдэгдэв. Тус цагдаагийн газрын мэдээлснээр, ноён А-г 5-ны шөнийн 00:05 цагт Чежү хотын Дунмун уламжлалт зах дахь махны дэлгүүрийн цоожгүй хаалгыг онгойлгож 250,000 воны үнэ бүхий үхрийн мах хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. Цагдаа нар хэрэгтэн А-г тус байрны камерын хяналтын бичлэгээр мөрдөж, баривчилжээ. Цагдаагийн байгууллагын шалгалтын дүнд ноён А нь 2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Жэжү хотод жуулчны визээр нэвтэрч, барилга дээр ажиллаж, хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон байна.

Мөн “Би архи ууж, алхаж байхдаа үхрийн мах идэхийг хүссэн учраас гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлжээ. Мөн цагдаагийн албаны хүн “Ноён А-г баривчлах үеэр БНХАУ-аас хууль бусаар ирсэн өөр нэг иргэн Б (49)-г баривчилсан байна.

 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө