Филиппин охин К-Поп альбом авахын тулд эмээгээсээ хоёр сая гаруй песо хулгайлжээ

Филиппин охин К-Поп альбом авахын тулд эмээгээсээ хоёр сая гаруй песо хулгайлжээ

Дэлхий даяар К-поп шүтэн бишрэгчдийн хувьд өөрийн хайртай оддын зурагт хуудас, льбом зэргийг цуглуулдгаараа алдартай. Филиппин өсвөр насны охин гэр бүлийнхээ бизнес эрхэлж байсан мөнгөнөөс хулгайлж ховор зургийн карт, цомог болон бүх төрлийн дурсгалын зүйлийг худалдаж авсан тухай тус улсын “KMJS” сэтгүүлд бичжээ.

Тэрбээр анх 2017 онд ангийнхнаараа дамжуулан BTS хамтлагийн тухай мэдсэнээр к-поп шүтэн бишрэгч болжээ. Охин аав, ээжийнхээ өгдөг гарын мөнгийг цуглуулж 300-400 песо болох үед нь цуглуулгадаа шинэ зурагт хуудас, цомог зэргийг авдаг байсан. “Тик ток” дээр к-поп шүтэн бишрэгчдийн цуглуулгаа олонд харуулсан бичлэгийг үзэх хүртэл бага багаар цуулуулаг нэмэгдүүлж байжээ. Улмаар ховор зургийн карт, цомгуудыг худалдаж авахын тулд эмээгээсээ бага багаар мөнгө хулгайлж худалдан авалт хийдэг болжээ. Эмээ нь түүний гэр бүлийн бизнест тусалж байсан тул их хэмжээний бэлэн мөнгөтэй байдаг байсан ба охины өрөөн дэх шүүгээг ээж нь онгойлгох хүртэл гэр бүлийн аль ч гишүүн бизнес нь алдагдалд орсныг анзаараагүй байна. Охины цуглуулгыг олсны дараа санхүүгийн тооцоо хийхэд 2.7 сая песогийн алдагдалд орсон байжээ. Гэр бүлийнхний хэлж буйгаар охин ойролцоогоор хоёр сая песогоор зургийн карт, цомог, merch-үүдийг худалдаж авсан гэж тооцоолж байгаа аж.