Хүүхдийн уруул дээр үнссэнийхээ төлөө Далай лам уучлалт гуйжээ

Хүүхдийн уруул дээр үнссэнийхээ төлөө Далай лам уучлалт гуйжээ

Хүүхдийн уруул дээр үнссэнийхээ төлөө Далай лам уучлалт гуйжээ. Дээрхийн гэгээн XIV Далай ламын Энэтхэг хүүгийн уруул дээр үнсэн, "хэлийг минь хөх" гэж хэлсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, дэлхийн олон хэвлэл энэ талаар мэдээлж, хүмүүс ихээхэн дургүйцэж хүлээж авсан юм.

Энэ бичлэгтэй холбоотойгоор Далай лам уучлалт гуйжээ. "Дээрхийн гэгээн Далай ламыг тэвэрч болох уу гэж хүү асууж байсан нэгэн уулзалтын бичлэг тархжээ. Өөрийн үгсээс болж учруулсан таагүй сэтгэгдлийн төлөө Дээрхийн гэгээн хүү болон түүний гэр бүл, түүнчлэн дэлхий даяарх найз нөхдөөсөө уучлалт гуйхыг хүссэн. Дээрхийн гэгээнтэн уулзаж байгаа хүмүүстэйгээ олны өмнө ч, камерын өмнө ч наргиж, гэм зэмгүйгээр тоглодог. Ийм явдал болсонд тэрбээр харамсаж байгаа" хэмээн Дээрхийн гэгээн Далай ламын багийнхны гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө