Их Британийн хунтайж Уильямын гэр бүлээс гадуурх харилцааг түүний эхнэр хүлээн зөвшөөрчээ

Их Британийн хунтайж Уильямын гэр бүлээс гадуурх харилцааг түүний эхнэр хүлээн зөвшөөрчээ

Их Британи Улсын хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямыг гэр бүлээс гадуурх харилцаатай талаар хунтайж Харри тэмдэглэлдээ бичиж, нууц амрагтайгаа авхуулсан гэрэл зураг нь олон нийтийн сүлжээнд тархсанаар цуу яриа эрчийг аваад буй билээ.

Уг үйл явдлыг хунтайж Уильямын эхнэр Кейт Миддлтон хүлээн зөвшөөрсөн тухайгаа мэдэгдсэн байна. Гүнж хааны гэр бүлийн албан ёсны хатан хаан болохыг удаан хугацаанд хүлээсэн.

Хатан хаан болоход ойрхон байгаа тул түүнд “Надад юу ч саад болохгүй” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Хунтайж Уильямын гэр бүлээс гадуурх харилцааны хамтрагч нь түүний эхнэрийн дотно найз загвар өмсөгч асан Роуз Ханбери юм. Хүмүүсийн ярьж буйгаар уг үйл явдал Кейт Миддлотоны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд ханхүү Жорж, гүнж Шарлотт, ханхүү Луис нарын төлөө гэр бүлийн харилцаагаа хэвээр авч үлдэхийн тулд Уильямын гэр бүлээс гадуурх харилцааг хүлээн зөвшөөрсөн байж магадгүй юм.