Оросын бүх тагнуулын алба АНУ-ын тагнуулчдын "хараан дор " байгааг Пентагоны нууц баримтуудад харуулжээ

Оросын бүх тагнуулын алба АНУ-ын тагнуулчдын "хараан дор " байгааг Пентагоны нууц баримтуудад харуулжээ

АНУ-ын Пентагоноос задарсан зарим нууц баримтуудад “Оросын бараг бүх тагнуулын алба Америкийн тагнуулын “хараан дор” байгаа”-г харуулжээ. Тодруулбал, ОХУ-ын жанжин штаб, Үндэсний батлан ​​хамгаалахын хяналтын төв, тус улсын Батлан хамгаалах яам зэрэг ихэнх байгууллагуудаас АНУ тагнуулын мэдээ хүлээн авдаг болохыг Пентагоны нууц баримтуудад харуулсан байна. 

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тараад буй 50 гаруй хуудас бичиг баримтад The New York Times /NYT/ сонин дүн шинжилгээ хийсэн байна. Тэдний үзэж байгаагаар олон нийтийн сүлжээнд Пентагоны 100 орчим хуудас нууц баримт бичиг алдагдсан бөгөөд эдгээр баримт бичгүүдийг ерөнхийдөө жинхэнэ гэж үзэж байгаа талаар NYT сонин тэмдэглэжээ. 

Тухайлбал, Тагнуулын тайланд Оросын Батлан хамгаалах яамны яриаг сонсоход цахим тагнуул ашигладаг байсныг харуулжээ.

Мөн Оросын цэргүүд Украинд явуулж буй үр дүнд хүрээгүй тулаанаас болж хэрхэн суларч байгааг харуулсан байна. Тодруулбал, Үндэсний батлан ​​хамгаалахын хяналтын төв хоёрдугаар сард гаргасан тайландаа Украины зүүн нутагт Оросын цэргүүдийн “байлдааны чадвар буурсан” болохыг хүлээн зөвшөөрсөн байна гэжээ. 

Эх сурвалж: Moscowtimes.ru