"Тагнуулын нууц баримтууд задарсны дараа АНУ холбоотнуудаа тайвшруулахыг оролдож байна" гэж мэдээлжээ

"Тагнуулын нууц баримтууд задарсны дараа АНУ холбоотнуудаа тайвшруулахыг оролдож байна" гэж мэдээлжээ

Пентагоны нууц баримт бичгүүд задарсаны дараа АНУ-ын өндөр албан тушаалтнууд Европоос эхлээд Ойрх Дорнод, Киев хүртэлх холбоотнуудаа тайвшруулахыг оролдож байна гэж Politico бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт мэдээлэл ил болсны дараа АНУ-ын тагнуулын алба, Төрийн департамент болон Пентагоны өндөр албан тушаалтнууд тагнуулын мэдээлэл цацагдсантай холбоотой түгшүүрийг арилгахын тулд бусад улс дахь хамтран ажиллагсадтайгаа холбогдож, өөр өөр орны дөрвөн албан тушаалтан хэвлэлд ярилцлага өгчээ. 

Лондон, Брюссель, Берлин, Дубай, Киевийн албаны хүмүүс нууцын зэрэглэлтэй мэдээлэл интернэтэд хэрхэн орж ирсэн, задруулсан хэргийн хариуцлагыг хэн хүлээсэн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээллийг устгахын тулд АНУ юу хийж байгаа зэрэг асуултуудыг Вашингтоноос асууж эхлэсэн байна. Мөн Цагаан ордон тагнуулын мэдээллийн тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч байгаа эсэхийг тэд бас сонирхож байгаа аж.  Харин мэдээлэл задарсан нь АНУ-ын холбоотнуудтайгаа харилцах харилцаанд хямралд хүргэсэн бөгөөд WikiLeaks сайтад нууц бичиг баримтууд нийтлэгдсэнээс хойшхи Америкийн тагнуулын хамгийн том бүтэлгүйтэл гэж олон хүн нэрлэж байгаа аж. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө