Хойд солонгосоос Японы хойд хэсэг рүү баллистик пуужин харвасан тул Хоккайдо аралд түгшүүр зарлажээ

Хойд солонгосоос Японы хойд хэсэг рүү баллистик пуужин харвасан тул Хоккайдо аралд түгшүүр зарлажээ

Өнөөдөр /2023.04.13/ өглөө Хойд солонгос /БНАСАУ/-ын Пёньян хот орчмоос Япон тэнгис рүү дунд эсвэл түүнээс хол зайн тусгалт баллистик пуужин харвасан байна. Үүнтэй холбогдуулж Японы хойд нутгийн Хоккайдо аралд түгшүүр зарласан ч удалгүй цуцалсан байна. Энэ талаар Японы Батлан хамгаалахын сайд мэдээлэл хийхдээ, “баллистик байж болзошгүй пуужин Японы нутаг дэвсгэр юм уу эдийн засгийн онцгой бүсэд унаагүй” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NHK