Дөрөвдүгээр зэргийн "Илза" хар салхи Порт Хедланд боомт болон Аборигенчуудын тосгоноор дайрна

Дөрөвдүгээр зэргийн "Илза" хар салхи Порт Хедланд боомт болон Аборигенчуудын тосгоноор дайрна

Баруун Австралийн эрэг орчмоор хүчтэй хар салхи эрчимжиж байгаа бөгөөд орон нутгийн цагаар Пүрэв эсвэл Баасан гарагийн өглөө тус бүс нутагт сүүлийн арав гаруй жил тохиолдоогүй хүчтэй шуурга болох төлөвтэй байна.

Энэ талаар Австралийн Цаг уурын товчоо "Илза" хар салхи төмрийн хүдэр экспортлох томоохон боомт болох Порт Хедланд болон тус мужийн хамгийн том аборигенчуудын оршин суудаг Бидяданга хоёрыг дайран өнгөрч магадгүй байна. Өнөөдөр /2023.04.13/ өглөөний байдлаар хар салхи циклон эргийн дагуу баруун урд зүг рүү нүүж байгаа ч сүйрлийн гол цөм нь өмнө зүгт чиглэн 275 км/цаг (цагт 170 миль) хүчтэй нүүж байна” гэж мэдэгдлээ.

Харин Хар салхины сэрэмжлүүлгийн нэгдсэн төвөөс “Илза” хар салхи эх газарт хүрэхээс амна 240 км/цаг (150 миль) хүрнэ гэж таамаглаж байна. Мөн оршин суугчидтай эрэг хүрэхдээ салхины хурд арай багасах магадлалтай. Энэ дөрөв дүгээр зэрэглэлийн хар салхи болно гэдгийг анхаарууллаа.

Дөрөвдүгээр зэргийн хар салхи нь "Мод, цахилгааны шонг хуу татаж, барилга болон хашааг газраас хөндийрүүлэх хүчтэй аж. Иймд тус бүсийн иргэдийг цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Эх сурвалж: CNN