Ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна

Ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна

Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орж ихэнх нутгаар хүйтэн хононо. Маргааш буюу энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд ихэнх нутгаар, 30 болон 12-р сарын 1-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Маргааш буюу 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.