ФОТО: Бразилд хийсэн айлчлалынхаа угтах ёслолд С.Лавров жинсэн өмд, пүүзтэй оролцсон нь шүүмжлэлд өртөв

ФОТО: Бразилд хийсэн айлчлалынхаа угтах ёслолд С.Лавров жинсэн өмд, пүүзтэй оролцсон нь шүүмжлэлд өртөв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров энэ сарын 17-ноос 21-ний хооронд Бразил, Венесуэл, Никарагуа, Куба зэрэг Латин Америкийн хэд хэдэн оронд айлчилж байгаа ажээ.

Тэгвэл өчигдөр /2023.04.17/ С.Лавровын Бразилд хийж буй айлчлал эхэлсэн бөгөөд тэрээр тус улсад газардахдаа, онгоцноос “жинсэн өмд”-тэй бууж ирсэн нь дипломат ёсыг үл хүндэтгэсэн гэх шүүмжлэлд өртжээ. Тэрээр угтах ёслолын үеэр цэнхэр өнгийн жинсэн өмд, ноосон цамц, пүүз өмссөн байжээ. Сонирхуулахад, С.Лавров Монгол Улсад айлчлал хийхдээ мөн жинсэн өмдтэй угтах ёслол оролцсон нь манай иргэдийн шүүмжлэлд өртөж байсан билээ.

Эх сурвалж: BBC