“Бразилын удирдагч Орос, Хятадын суртал ухуулгын араас тоть хийж байна” гэж АНУ-ын тал шүүмжилжээ

“Бразилын удирдагч Орос, Хятадын суртал ухуулгын араас тоть хийж байна” гэж АНУ-ын тал шүүмжилжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров энэ сарын 17-ноос 21-ний хооронд Бразил, Венесуэл, Никарагуа, Куба зэрэг Латин Америкийн хэд хэдэн оронд айлчилж байгаа ажээ. 

Энэ үеэр Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силваг, “АНУ Украины дайныг өөгшүүлж байна” хэмээн мэдэгдсэнийг  Вашингтон хатуу шүүмжилсэн байна. Энэ талаар Цагаан ордон, “Бразилын удирдагч Орос, Хятадын суртал ухуулгын араас тоть хийж байна” гэж мэдэгджээ. Мөн Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, “Бразилийн Ерөнхийлөгч Лула буруу ойлголттой байна” гэжээ.

Харин үүний хариуд Бразилийн Гадаад хэргийн сайд Мауро Виейра “Вашингтоны үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Бразил Украинд энхийн хэлэлцээ хийх бүлгэм байгуулах санаатай байгаа” хэмээгээд, Бразил гал зогсоохыг дэмжиж, ОХУ-д нэг талын хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаа” гэсэн байна. 

Эх сурвалж: BBC