"В.Путин Херсон муж дахь цэргийн штабт ажиллаа" гэж мэдээлжээ

"В.Путин Херсон муж дахь цэргийн штабт ажиллаа" гэж мэдээлжээ

В.Путин Херсон чиглэлийн Днепр цэргийн бүлэглэлийн штабт зочилж, цэргийнхэнтэй уулзсан гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

Тус мэдээлэлд, "Владимир Путин Херсон муж дахь "Днепр" бүлгийн цэргийн штабын байранд Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа генерал Михаил Теплинский, "Днепр" бүлэглэлийн командлагч, хурандаа генерал Олег Макаревич болон бусад цэргийн удирдагчдын тайланг сонслоо" гэжээ. 

Эх сурвалж: BBC