"Украинд явуулж буй дайныг эсэргүүцэж, В.Путиныг шүүмжилсэн" ОХУ-ын иргэн Кара-Мурзад 25 жилийн хорих ял өгчээ

"Украинд явуулж буй дайныг эсэргүүцэж, В.Путиныг шүүмжилсэн" ОХУ-ын иргэн Кара-Мурзад 25 жилийн хорих ял өгчээ

ОХУ-ын хүний эрхийн нэрт зүтгэлтэн, Кремлийн шүүмжлэгч Владимир Кара-Мурза Оросын Украинд хийж буй дайныг олон нийтэд буруушаасан нь улс төрийн зорилготой хэмээн буруутгагдаж Москвагийн шүүхээс 25 жилийн хорих ял сонссон байна.

Тодруулбал, Кара-Мурза нэг жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В,Путин нь “алуурчдын дэглэм”-ийг тогтоож байна хэмээн шүүмжилж CNN телевизэд ярилцлага өгснөөс хойш түүнийг хэдхэн цагийн дараа баривчилсан байна. Түүнийг эх орноосоо урвасан, Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан, гадаадын байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн зэрэг эрүүгийн хэргээр шүүжээ. Тэрээр шүүх хурлын төгсгөлд "Би улс төрийн үзэл бодлоосоо болж шоронд хоригдож байна. Украины дайны эсрэг үг хэлснийхээ төлөө. В.Путины дарангуйллын эсрэг олон жил тэмцсэнийхээ төлөө шоронд хоригдох гэж байна" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: CNN