Японы “Никкан” спортын сонинд Монгол уран гулгагч Г.Марал-Эрдэнэ ярилцлага өгчээ

Японы “Никкан” спортын сонинд Монгол уран гулгагч Г.Марал-Эрдэнэ ярилцлага өгчээ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Японы тэшүүрийн холбоотой хамтран анх удаагаа “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг нэгдүгээр сарын 27-28-нд "Степпе Арена"-д зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд гол дүрийг бүтээсэн Г.Марал-Эрдэнэ Японы “Никкан” спортын сонинд шоунд оролцсон сэтгэгдлээ хуваалцаж ярилцлага өгчээ.

Тэрбээр Монголын анхны мэргэжлийн уран гулгагчаар олон улсын тэмцээнд орж байсан. Анх таван насандаа Япон улсад гэр бүлийн хамт очиж байсан бөгөөд тэр үеэс уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн байна. Сүүлийн жилүүдэд аялан тоглолтын бүрэлдэхүүнд элсэн гулгаж байгаа юм. Өдгөө 26 настай Монгол охин өөрийн мөрөөдлийн гулгалтаа эх орондоо хийжээ.

Никкан сонинд Г.Марал-Эрдэнэ ярихдаа “Нэгдүгээр сарын 24-нд /2023.01.24/ Монгол улсын Улаанбаатар хотноо “Степпе Арена” мөсөн гулгалтын талбайд "Тал нутгийн мөсөн шоу" болсон. Үзүүлбэрийн агуулга нь Монгол, Японы найрамдалт харилцааг харуулах байсан бөгөөд би “Маназүрү”-гийн дүрээр гулгах ёстой байсан. Маназүрү бол Монгол, Японд амьдардаг шувуу бөгөөд өвөлдөө Кагошима уул руу нүүдэлдэг шувуу юм. Би том шувууны далавч бүхий хувцсыг хараад их гайхсан" гэжээ. ЭНД ДАРЖ уншина уу.