ВИДЕО: Бээжингийн эмнэлэгт гарсан галын улмаас 29 хүн амиа алджээ

ВИДЕО: Бээжингийн эмнэлэгт гарсан галын улмаас 29 хүн амиа алджээ

Хятадын нийслэл Бээжин хотын нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас наад зах нь 21 хүн нас барсан тухай тус улсын төрийн мэдээллийн CCTV өчигдөр /2023.04.18/ мэдээлснийг  CNN агентлаг эш татан хүргэв. 

CCTV агентлагийн мэдээлснээр орон нутгийн цагаар 18:00 цагийн байдлаар галын улмаас 21 хүн нас барсан. 71 өвчтөнийг нүүлгэн шилжүүлсэн. Галыг 30 минутад унтраасан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна гэсэн юм.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр Бээжингийн эмнэлэгт гал гарсны улмаас амиа алдагсдын тоо 29-д хүрчээ. Үүнээс 26 нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн байжээ. Олон арван хүн шархаж, амиа алдсан эл осол нь сүүлийн хорин жилийн хугацаанд Хятадын нийслэлд тохиогүй том галын аюулт үзэгдэл болов.  

Мөн Мягмар гарагт  /2023.04.18/ Чанфэн эмнэлэгт гал гарсны дараа утаа, дөлнөөс зугтахын тулд уясан ор хөнжлийн даавуу ашиглан хана уруу авирч буй хүмүүсийн дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигдаад байна.

ВИДЕО: