ВИДЕО: Хөл бөмбөг тоглодог хүн дүрст Artemis робот талбайд гарахад бэлэн болжээ

ВИДЕО: Хөл бөмбөг тоглодог хүн дүрст Artemis робот талбайд гарахад бэлэн болжээ

Лос Анжелесийн Калифорнийн Их Сургуулийн (UCLA) механик инженерүүдийн бүтээсэн 4 фут, 8 инч 142 см өндөр, 85 фунт 38 кг жинтэй анхны хөлбөмбөг тоглох зориулалттай шинэ төрлийн робот Artemis-ийг бүтээж ашиглахад бэлэн болжээ.

Уг роботыг хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан бүтээсэн тул сайжруулсан хөдөлгөөнтэй, хүнд цохилтыг дааж, түлхэлтийн эсрэг тэнцвэрээ хадгалж, шидэгдэж ирсэн зүйлсийг тэсвэрлэх чадвартай аж. Мөн түүний бусад роботоос ялгарах хамгийн том чадвар нь бөмбөг өшиглөх чадвар юм. Artemis дараагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй байж магадгүй ч ирэх долдугаар сард Францын Бордо хотод болох RoboCup тэмцээнд хөл бөмбөгийн чадвараа бүрэн харуулахаар болжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

ВИДЕО: