БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд зэвсэг нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд зэвсэг нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Украинд зэвсэг болон цэргийн тусламж үзүүлж эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэрРойтерс” агентлагт ярилцлага өгсөн. Тэрбээр ярилцлагадаа өмнө нь Украинд зэвсэг илгээхгүй гэсэн байр сууриа өөрчилж, цэргийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ дурджээ. Мөн “Энгийн иргэд рүү гал нээх, дайны хууль баталсан болон олон улсын дайны дүрмийг зөрчсөн тохиолдолд Украинд зэвсэг нийлүүлэхээс гадна цэргийн тусламж илгээх боломжтой” хэмээжээ.