СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай хүү “Тик ток”-ын бичлэгийг дуурайж байгаад нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай хүү “Тик ток”-ын бичлэгийг дуурайж байгаад нас баржээ

Тик токаплейкшн нь дэлхий даяар байнгын хэрэглээний платформуудын нэгт зүй ёсоор бичигдэж буй. Тус апплейкшнаар хүмүүс нэгнийгээ урин дуудаж “Challenge” хийх тохиолдол элбэг.

Тэгвэл “Тик ток”-ын ээлжит нэгэн “Challenge” болох "Benadryl Challenge" буюу “Антигистамин” эмийг зөвшөөрөгдсөн тунгаас их хэмжээгээр, нэг дор 12-14 ширхгийг уух “Сорилт” аж. Тус сорилтод орсон АНУ-ын Охайо мужийн Жейкоб Стивенс гэх 13 настай хүү “Challenge”-д оролцсоны улмаас амь насаа алджээ. Жейкобын аав хэлэхдээ хүү нь өнгөрсөн амралтын өдөр гэртээ найзуудынхаа хамт байсан бөгөөд тун хэтрүүлэн хэрэглэсэн байна. Түүний найзуудын авсан бичлэгт хүү бие нь чичирч эхлэхээс өмнө эмээ залгиж байгааг харуулсан байна.