Хандив тараах үеэр 78 иргэн олны хөлд дарагдаж, амиа алджээ

Хандив тараах үеэр 78 иргэн олны хөлд дарагдаж, амиа алджээ

Йемен улсын нийслэл Санаа хотын нэгэн сургуульд Рамадан сард зориулж буяны хандив тараах үеэр олон хүн зэрэг дайрсны улмаас 78 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Тодруулбал, хүн бүрт 9 доллартай тэнцэх хэмжээний хандив /7 фунт/ тараах үеэр олон зуун хүн цугларч шахцалдаан үүсгэсний улмаас дээрх харамсалтай хэрэг гарчээ. Хандив тараах уг үйл ажиллагааг орон нутгийн ямар нэгэн зөвшөөрөлгүй явуулсан бөгөөд мөнгө тараасан этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн юм. Олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас ядуурал туйлдаа хүрээд байсан Йемен улсын талаас илүү хувь нь нэн ядуу амьдралтай аж.

Эх сурвалж: BBC