ВИДЕО: SpaceX-ийн Starship пуужин туршилтын нислэг хийх үеэрээ агаарт дэлбэрчээ

ВИДЕО: SpaceX-ийн Starship пуужин туршилтын нислэг хийх үеэрээ агаарт дэлбэрчээ

SpaceX-ийн бүтээсэн хамгийн хүчирхэг пуужин болох "Starship" Өмнөд Техас дахь хөөргөх зурвасаас Пүрэв /2023.04.20/ гарагийн өглөөний 9:33 цагт хөөрсөн боловч агаарт дэлбэрчээ.

Пуужин Starship сансрын хөлгөөс салж, түлхэгчийг далайд хаяхаар төлөвлөж байсан. Гэвч газраас 24.2 миль (39 километр) өндөрт хамгийн өндөр цэгтээ хүрсэн бөгөөд хөөрснөөс хойш дөрвөн минутын дараа дэлбэрэлт болсон гэж SpaceX мэдээлсэн.

"Туршилтын үеэр олон хөдөлгүүр эвдэрч, өндрөө алдаж, унаж эхэлсэн" гэжээ.

Пуужингийн дэлбэрэлтээс үүдэн хүн бэртэж гэмтэх, нийтийн өмчид хохирол учраагүй талаар тус улсын Холбооны Нисэхийн Захиргааны газраас мэдээлсэн байна.