Солонгосын нүүрстөрөгчийн үйлдвэрт томоохон гал түймэр гарчээ /ВИДЕО/

Солонгосын нүүрстөрөгчийн үйлдвэрт томоохон гал түймэр гарчээ /ВИДЕО/

БНСУ-ын Кёнсаннамдо мужийн Мирян хотын "Ханкук" нүүрстөрөгчийн үйлдвэрт өнөөдөр /2023.04.21/ өглөөний 05:00 цагийн орчимд томоохон хэмжээний гал гарчээ.

ВИДЕО:

Гал унтраах ангиас 6 нисдэг тэрэг, 41 техник хэрэгсэл ашиглан 324 гал унтраах албан хаагч дайчилж 11:08 цагийн үед галыг бүрэн унтраасан байна. Тус үйлдвэрийн нэг барилга нь бүхэлдээ шатаж, ойролцоох барилгууд руу дамжсан бөгөөд холбогдох байгууллагын мэдээлснээр хүний ​​амь нас эрсдээгүй байна. Гал гарах үед тус үйлдвэрт ажиллаж байсан 24 ажилтан бүгд эсэн мэнд аврагджээ.

Эх сурвалж: JTBC