Украин руу довтолгоо хийхээр бэлтгэгдсэн Оросын Су-34 тийрэлтэт онгоц ОХУ-ын Белгород хотод бөмбөг хаяжээ

Украин руу довтолгоо хийхээр бэлтгэгдсэн Оросын Су-34 тийрэлтэт онгоц ОХУ-ын Белгород хотод бөмбөг хаяжээ

Оросын тийрэлтэт онгоц Белгород хот руу бөмбөг хаясан тухай тус улсын төрийн хэвлэл мэдээлснийг CNN агентлаг эш татан дурдав.

Тодруулбал, Оросын байлдааны онгоц пүрэв гарагийн /2023.4.20/ орой Оросын 400,000 гаруй хүн амтай хот руу бөмбөг хаясны улмаас 40 метр хөндлөн тогоо хэлбэртэй нүх гарч, машины дээвэр хуйларч, барилгууд сүйтгэгдсэн талаар тус улсын төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.  Оросын хоёр хөдөлгүүрт сөнөөгч бөмбөгдөгч Су-34 онгоц Украины хилээс хойд зүгт 40 км-ийн зайд орших Белгород хотын дээгүүр нисэх үеэрээ зэвсгээ суллаж, хотод бөмбөг хаясан тухай РИА Новости болон ТАСС агентлаг мэдээлэв. Харин Белгород хотын дарга Валентин Демидов өөрийн Telegram сувагтаа дэлбэрэлтийн улмаас Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн шархдаж, хэд хэдэн орон сууцны барилга эвдэрсэн гэж бичжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын төрийн хэвлэлүүд тус улсын Су-34 байлдааны онгоцнуудыг Украины мөргөлдөөний эсрэг ашиглахад бэлэн болж Оросын цэргийн фронтод хүргэгдсэн талаар мэдээлсэн юм. Сайжруулсан Су-34 байлдааны нисэх онгоц нь байлдааны хүчин чадлыг нэмэгдүүлж, тэнгисийн цэргийн объектод нарийвчилсан цохилт өгөх зорилгоор ашиглагддаг аж.