Даатгалын мөнгө авахын тулд нэг болон гурван настай хүүхдүүдээ санаатайгаар гэмтээсэн хэрэг гарчээ

Даатгалын мөнгө авахын тулд нэг болон гурван настай хүүхдүүдээ санаатайгаар гэмтээсэн хэрэг гарчээ

Эхнэрээсээ салсан залуу даатгалын мөнгө авахын тулд өөрийн нэг болон гурван настай хүүхдүүдээ санаатайгаар хүчирхийлж гуя болон гавлын ясыг нь хугалсан ноцтой хэрэг БНСУ-д гарсан талаар тус улсын SBS телевиз мэдээллээ.

Тодруулбал, Гэр бүлээ цуцлуулж хүүхдүүдээ асран хамгаалах болсон 30 гаруй насны эрэгтэй Дэжон мужийн Дунгу дахь гэртээ нэг болон гурван настай хүүхдээ хүчирхийлж гуя болон гавлын ясыг нь хугалжээ. Улмаар хүүхдүүдээ "нойлд байхдаа санамсаргүй унаж гэмтсэн" хэмээн худал хэлж эмнэлэгт хэвтүүлж, хүүхдийн даатгалын сангаас гурван сая вон авчээ. Хүүхдүүдийг эмчилгээ хийлгэх явцад эмч нар хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж, цагдаад мэдүүлснээр уг хэрэг илэрсэн байна.

Иймд хүүхдийн халамжийн тухай хууль зөрчсөн хэмээн буруутгагдаж хүүхдүүдийн төрсөн эцэг А-д 3 жил 6 сар, хойд эх Б-д нэг жилийн хорих ял оноожээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал